2023.08.22
Дарханчууд “Нүүдэлчин Дэлхийн соёлын фестиваль-2023"-ийн шилдэг 5 аймгийн нэгээр шалгарав
Дархан-Уул аймаг Монгол улсын яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай савын өвүүдийг сонгож оролцсоноороо онцлог байв.
Дархан-Уул аймаг Соёлын биет бус өвийн бүртгэлтэй 90 гаруй өвлөн уламжлагчтай, эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн олон ястан үндэстний өв соёлыг тээж яваа иргэдтэй, олон үндэстний өлгий нутаг болохоо ийнхүү нотлон харууллаа. Дэлхийн хэмжээний том наадамд амжилттай оролцсон Дарханчуудаараа бахархаж байна.
Та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье!