"MINING WEEK" арга хэмжээнд оролцлоо
2023.10.10

"MINING WEEK" арга хэмжээнд оролцлоо

Манай улсын эдийн засаг үндсэндээ байгалийн баялаг дээрээ тогтож байна. Гэхдээ тээвэр үгүй бол энэ баялаг үнэгүйдэнэ.

Тийм ч учраас ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ын амин сүнс болсон БООМТЫН СЭРГЭЛТ-д Засгийн газар онцгой анхаарч байна. Бид тогтвортой тээврийг хөгжүүлэх хүрээнд:

  • Евроазийн 20 гаруй улстай Автотээврийн хэлэлцээр байгуулаад байна.
  • Гуравдагч улс руу чөлөөтэй тээвэрлэлт хийх нөхцлийг бүрдүүлж, БНХАУ-аар дамжин төв Азийн орнууд руу хийх тээвэрлэлтийн зайг 1300-1500 км-ээр дөтлөлөө.
  • БНХАУ-ын Тяньжин боомтоос гадна Жинжоу болон Лянюунган далайн боомтыг ашигладаг болохоор ажиллаж байна.
  • Агаарын тээврийн либералчлалын хүрээнд нийт 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж 115 цэг рүү нисэх боломжтой боллоо.
  • Монгол-Орос-Хятад, цаашлаад Ази Европыг холбосон ТӨМӨР ЗАМЫН 3, АВТО ЗАМЫН 5 БОСОО КОРИДОР-той болно.
  • Тээвэр логистикийн индексээр 127-д орж байсан бол 30 байр урагшилж 97-р байранд орлоо.
  • БНХАУ-тай шинээр 4, ОХУ-тай шинээр 1 төмөр замын боомтыг ашиглалтад оруулна.
  • Ази-Европыг холбосон авто зам болон төмөр замын коридоруудын дагуух 6 байршилд ХУУРАЙ БООМТ байгуулна.
Энэ 2022 онд 41 сая тонн, 2023 оны эхний 8 сарын байдлаар 48 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлт хийсэн нь 2019 болон 2020 оны түвшингээс давсан үзүүлэлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ, ХУРДТАЙ, ОЛОН ГАРЦТАЙ, ГАЦААГҮЙ байхад онцгой анхаарч байна.