ЭРСДЭЛ ҮҮССЭН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЗАСВАРЛАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЖ АЖИЛЛАНА
2023.09.06

ЭРСДЭЛ ҮҮССЭН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЗАСВАРЛАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЖ АЖИЛЛАНА

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдааныг өнөөдөр /2023.09.06/ зохион байгууллаа.

Хурлаар худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламны самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад өглөө.


Мөн тоглоомын талбай, Сагсан бөмбөгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн зөрчлийн дуудлага мэдээлэл, шөнийн цагаар ирэх болсон тул түүнийг арилгах, чиглэлээр зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/862 дугаар захирамжийн хэрэгжилтийг онцгой анхаарч, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахаар боллоо.