2023.07.05
Ханын материалын эцэст 126 айлын орон сууц ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг буюу Ханын материалын эцэст 9 давхар, 2 блок 126 айлын орон сууцыг өнөөдөр /2023.07.04/ ашиглалтад хүлээн авлаа.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан энэхүү орон сууцыг газар чөлөөлөлтөд зориулж “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК түр суурьшуулах зориулалтаар ашиглах юм.
Тухайлбал, газар чөлөөлөлтөд орж буй айл өрхүүдийг уг орон сууцанд түр байршуулснаар нийт 126 айлын газрыг чөлөөлөн, цаашид дахин орон сууц барих нөхцөл бүрдэх юм.
Тус орон сууц хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, явган болон автомашин замыг цогцоор нь шийдсэн.
Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Орлогод нийцсэн орон сууц, Баянголын ам, Ногоон орон сууц, Грийн хайбрид хаус, Оргил, Шинэ хотхон төсөл гэх олон орон сууцны хорооллыг барихаар төлөвлөгдөөд байна.