2023.06.23
Япон улсын Изүнокүни хотын төлөөлөгчид СХД-т ажлын айлчлал хийж байна
Сонгинохайрхан дүүрэгт Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын төлөөлөгчид жил бүр айлчилдаг уламжлалтай. Уламжлалын дагуу тэд тус дүүрэгт зочилж, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай уулзлаа.
Энэ удаагийн айлчлалаар ирэх 8 дугаар сард болох сурагч солилцооны хөтөлбөрийн талаар болон дүүргийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын талаар санал бодлоо солилцлоо.
Сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын 29 хүүхэд, 2 багшийн хамт “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т амрарч, монгол соёл, зан заншилтай танилцах юм.
Мөн Изүнокүни хот Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын харилцааны хүрээнд Монгол улсын Жүдо бөхийн холбоотой хамтран ажилласаар ирсэн. Цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд “Улаанбаатар Гранд Слам”-д Сонгинохайрхан дүүргийн тамирчдыг дэмжин ажиллах талаар илэрхийлэв.
Изүнокүни хотын Хамтын ажиллагаа, хот байгуулалтын хэлтсийн дарга Оосава Цүтомү, Аялал жуулчлал, соёлын хэлтсийн дарга Иноүэ Масарү тэргүүтэй төлөөлөгчид ирээд байна.