2023.08.08
Хөлөнбуйр аймгийн хайлаар дүүрэгтэй боловсрол, аялал жуулчлал, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлнэ
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүргийн намын хорооны Тамгын газрын дарга Вэнь Жиньминь тэргүүтэй удирдлагуудыг өнөөдөр /2023.08.08/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хайлаар дүүргийн намын хорооны Тамгын газрын дарга Вэнь Жиньминь арилжаа наймаа, нийгэм соёл, боловсролын салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр дүүргийн боловсрол, аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, илүү өргөжүүлэх боломжтой талаар санал солилцов.