Гуравдугаар сард Ерөнхийлөгчтэй нилээд13 төрийн түшээ төрсөн өдрөө тэмдэглэдэг
2010.03.25

Гуравдугаар сард Ерөнхийлөгчтэй нилээд13 төрийн түшээ төрсөн өдрөө тэмдэглэдэг

Гуравдугаар сард нилээд олон төрийн түшээд төрсөн өдрөө тэмдэглэдэг байна. Тодорхой хэлбэл Төрийн тэргүүн  дээр нэмээд УИХ-ын арван хоёр гишүүний баярын өдрүүд тохиодог байна.

  Гуравдугаар сарын гуравны өдөр УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга төрсөн бол, дөрөвний өдөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяр төрсөн байна. Энэ хоёроос хоёр өдрийн дараа УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар төрсөн өдрөө тэмдэглэдэг ажээ.

Харин Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн кёкүшюзан Батбаяр, Ч.Хүрэлбаатар нар төрсөн байх юм.

Эдгээр төрийн түшээдийн дараагаар УИХ-ын гишүүн Су.Батболд арван хоёрны өдөр Н.Ганбямба арван таванд, Х.Тэмүүжин гишүүн хорины өдөр төрсөн өдрөө тэмдэглэдэг байна. Харин  УИХ-ын гишүүн Х.Тлейхан, Р.Раш нар сарын арван наймны өдөр, Ц.Батбаяр, С.Баярцогт нар хорин наймны өдөөр тус тус төрж ,нэг өдөр төрсөн өдрөөр тэмдэглэдэг байна. Харин хамгийн сүүд буюу сарын хорин есний өдөр УИХ-ын гишүүн Д.Очирбат төрсөн өдрөө тэмдэглэж, энэ сар төрсөн төрийн түшээдийн төрсөн өдрүүд дуусдаг байна.

О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.