2023.08.21
Баянзүрх дүүрэгт хийгдэж буй автозамын ажилтай танилцлаа
Гачууртын авто замаас Шархадны эцсийн буудал хүртэл 97.3м урт бетон гүүртэй 4.27км автозамын ажил 55 хувьтай үргэлжилж байна.
Цаг агаарын нөхцөл байдал хэвийн бол 2023 ондоо багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байгаа.
Зам ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурах юм.