21-р зуунд бороо ороход амьд байхын тулд тогоо унтраадаг айл байна...
2023.07.05

21-р зуунд бороо ороход амьд байхын тулд тогоо унтраадаг айл байна...

Бороо орсон үед Баянзүрх дүүргийн 8-р хороо, УС-15 хотхон үерт автдаг болоод 10 жил болжээ. Энэ даамжирсан байдлаас болж тухайн орчмын айл өрхүүд тог, цахилгаанаа унтрааж өөрсдийн амь насаа хамгаалдаг тухайгаа иргэд ярьж байна. 

Хэдэн өдрийн үргэлжилсэн бороотой өдрүүдэд тус дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хороодоор явж нөхцөл байдалтай танилцах үеэр иргэд энэ тухайгаа хэлж, сонгогдсон гишүүддээ ч уламжлуулж байсан гэдгээ ярьжээ.

Тэрээр олон жил шийдэгдэж чадаагүй энэ асуудлыг дүүргийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Дэд бүтэц, амьдрах орчны хороо, тухайн хорооноос сонгогдсон Төлөөлөгчдийн хамт 7-р сарын 7-нд болох ИТХ-ын ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үед ус зайлуулах шугам, хоолой хийхэд шаардлагатай 500 сая төгрөгийн санал оруулж хэлэлцэхээр боллоо.

Иргэдийн амьдрах орчин, эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангахын төлөө дүүргийн төлөөлөгчид дэмжиж, шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.