2023.05.30

Э.Батшугар: Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг “амь оруулах” шаардлагатай байна

УИХ-ын /2023,05,30/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

2023 оны эхний дөрвөн сарын инфляц үнийн өсөлт 11,3 хувь байсан үүний 40 хувь махны үнэ. Он гарсаар 18 хувиар өслөө. 18 сая малтай манай улсын хувьд энэ бол гажуудал. Нийлүүлэлт өсгөх үр дүнтэй өөрчлөлт хэрэгтэй. 1072 хувьцаагаа амь оруулах ёстой. Алтан хувьцаа болгоод ажил хэрэг болгох нь хамгийн хурдан хэрэгжих алхам. Шилэн ажиллагааг дэмжиж байгаа. Төрийн албууд санхүүгээ шилэн болгож орлого, зарлагаа ил гаргах ёстой. Түүнчлэн СХД-ийн 12-р сургуулийн санхүүжилтийн асуудлыг Сангийн яам анхааралдаа авч ажил хэрэг болгоорой.