2023.05.19

Ц.Туваан: Баялгийн сантай холбоотой зүйл орсон уу

УИХ-ын гишүүн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Баялгийн сантай холбоотой зүйл орсон уу? 21 аймагт мал аж ахуй эрхэлдэг. Арьс, шир, ноос ноолуур үнэгүйдлээ. Зуны эхэн сар гарсан байхад цаг хэцүү байгаа. Иймд малчдын түүхий эдээ борлуулах үйлдвэр хэрэгтэй байна. Дарханы арьс ширний үйлдвэр яагаад ажиллахгүй байна вэ, Эмээлтэд үйлдвэр ярьж байгаа. Уг нь нэг үйлдвэрээ дуусгаад үр дүнг нь үзээд дараагийн үйлдвэрээ ярих хэрэгтэй. Мөн Мөнгөнморьтын зам яагаад нээгдэхгүй байна. Төв аймгийн Жаргалант сумын уулзвараас Орхон аймаг орох зам яагаад явахгүй байна вэ, хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан уу, Төсвийн хөрөнгөөр баригдсан зарим барилга дууссан ч, цахилгааны асуудал шийдэгдээгүй асуудал байна. Үүнийг яаж шийдэх вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn