2023.05.16
Иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан, Төв аймгийн Эрдэнэсант сумын "Буянт" 3-р баг, "Угалзат" 4-р багийн малчны хотонд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, санаа бодлыг нь сонслоо.
Уулзсан 2 багийн иргэд:
- Гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна.
- Сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна.
- Хоршоолол малчдын хооронд регистрийн дугаар зөрсөн гэсэн шалтгаанаар малчид ноосны урамшууллаа авч чадахгүй байна.
- Хүүхдийг 7 настай сургуульд оруулмаар байна.
- Баяр наадмын үеэр хурдан морины замаа сайн шийдэх хэрэгтэй.
- Залуу малчдын залгамж халаагүй болж байна гэсэн саналуудыг хэлж байлаа.