Төв аймгийн “Ахмадын спортын II наадам” зохион байгуулагдлаа
2025.06.16

Төв аймгийн “Ахмадын спортын II наадам” зохион байгуулагдлаа

Төв аймгийн “Ахмадын спортын II наадам”-ыг аймгийн удирдлагууд, Биеийн тамир, спортын газар, Ахмадын хороо болон Ахмад мастеруудын холбоотой хамтран 2025.06.14-15-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгуулагдлаа.

Энэхүү наадмыг 2023 оноос эхлэн 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн II наадамд 24 сумын 450 гаруй ахмадууд спортын 5 төрөл (Софт волейбол, ширээний теннис, дартс, граунд гольф, шугаман бүжиг)-өөр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Спортын наадмын нээлтэд Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар, аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагва болон 27 сумын ахмадын хорооны удирдлагууд, баг, тамирчид оролцлоо.