
2025.02.25
Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэн Б.Батмөнхөд шагнал гардууллаа
УИХ-ын Ж.Батжаргал Төв сайхан нутгаас Улсын аварга тариаланчаар шалгарсан Төв аймгийн Угтаалцайдам сумын механикжуулагч Батсуурийн Батмөнхөд шагналыг нь гардууллаа.
Удам дамжсан тариаланч Б.Батмөнх нь газар тариалангийн салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн жилүүдэд гаргасан өндөр амжилтыг нь төрөөс үнэлж “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан байна.
Газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлэн, хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангах үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад тань талархал илэрхийлье.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан