
2025.02.21
ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ МЭС ЗАСЛЫН АРИУН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО
Олон улсын стандартын шаардлага хангасан Мэс заслын вакум өрөө, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагтай болж эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн мэс засал гэх мэт бүх төрлийн мэс засал хийх орчин нөхцөлийг бүрдүүллээ.
Энэхүү мэс заслын ариун өрөөг хийлгэхэд шаардагдах 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт санаачлан тусгуулж, өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Төв аймагт ажиллаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан