2023.05.15
ҮХНӨ-ийн төсөлтэй холбоотой иргэдийн санаа бодлыг сонслоо
УИХ-ын гишүүн Ц.Туваан, Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2-р багийн малчидтай уулзаж, ҮХНӨ-ийн төсөлтэй холбоотой иргэдийн санаа бодлыг сонслоо.
Уулзалтад ирсэн малчид:
- - Сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна.
- - Гишүүдийн тоо одоогийнхоороо байвал яасан юм, гишүүдийн тоог 100 аас илүү нэмэгдүүлмээргүй байна.
- - Арьс ширний урамшууллаа авч чадахгүй байна.
- - Утасны сүлжээ муутай, үүнийг шийдвэрлэх боломжийн талаар.
- - Усны асуудал хүнд байна.
- - Малчид бидэнд эрчимжсэн мал аж ахуйтай болох шаардлага тулгарч байна зэргээр саналуудыг хэлж байв.
Төв аймгийн Угтаалцайдам сумын "Талын Уул" багийн иргэдтэй уулзаж, ҮХНӨ-ийн төсөлтэй холбоотой иргэдийн санал бодлыг сонслоо.
Багийн иргэд:
- - Төрийн бүтэц данхар байна. Үүнийг цомхон чадварлаг болгох.
- - Үндсэн хуулиа оролдохгүйгээр сонгуулийн тухай хуульд заалт оруулж болдоггүй юм болов уу.
- - Сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна.
- - Утасны сүлжээгүй байна, үүнийг шийдэх боломж байна уу.
- - Түүхий эд үнэгүй болсон учраас малын сэг зэмний хог их болсон. Иймээс түүхий эдийг эргэлтэд оруулах талаар онцгой анхаарч өгнө үү.
- - Аймаг сумын ой гэж малчдаас хүчээр хандив авдгаа зогсоох хэрэгтэй.
- - Хөдөөний бидний амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтож хөдөө эзгүйрч байна.
- - Малчдын зээл, зээлийн хүүтэй холбоотой асуудлыг анхаарах арга байна уу зэрэг саналуудыг хэлж байв.
Төв аймгийн Заамар сумын Тосон 1-р багийн малчид, тариаланч, ногоочдын төлөөлөлтэй уулзаж, ҮХНӨ-ийн талаар санал бодлыг нь сонслоо.
Багийн иргэдийн төлөөлөл:
- - Гишүүдийн тоог нэмэх нь зөв боловч зурагтаар хуралдаа сууж хуулиа баталж байгаа 40 гаруй гишүүн л харагдах юм.
- - Сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна.
- - ХАА-г дэмжих сан төмсний тариалалтыг яагаад дэмжихгүй байна вэ?
- - Хувиараа ногоо тариа эрхэлдэг хүмүүс урамшуулал авах боломжгүй байна.
- - Улаан буудайн урамшуулал өгөөд байхад гурилны үнэ өсөөд байна. ХАА-н сайд нь өөрөө гурилын үйлдвэртэй болохоор ингэж харагдаж байна.
- - Газар тариалан сэргэж байгаа энэ үед тракторын жолооч, механикжуулагчийг МСҮТ-д бэлдмээр байна гэсэн саналуудыг хэллээ.
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчидтай уулзаж, ҮХНӨ-ийн талаар санаа бодлыг нь сонслоо.
Уулзалтын үеэр нийгмийн даатгалын багц хууль, боловсролын тухай хууль, үндэсний их баяр наадмын тухай хуулиудыг тайлбарлан таниулж, малчдынхаа сонирхсон асуултад хариулт өглөө.
Малчид:
- - Гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна.
- - Хүүхдийг 7 настай сургуульд оруулвал дээр болов уу.
- - Хөдөөгийн залуусыг тогтоож байгаа ганц юм нь адуу, адуун соёл байна гэхчлэн саналаа хэлж халуун дулаан яриа өрнүүллээ.