2023.04.12

Монгол, Францын хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны шинэ хуудас нээлээ

“Европын холбооны улс долоо хоног” эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын техник технологийн ололт дэвшил, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэн, туршлага солилцох “Del`Elevage -2022” үзэсгэлэн болж байна. 

Зохион байгуулагчид Монгол Улсыг “Хүндэт зочин орон”-оор урин оролцуулжээ. 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй дээрх Европ тивийн мал аж ахуйн тэргүүлэх олон улсын үзэсгэлэн 31 дэх жилээ болж байгаа. Энэ оны 10 дугаар сарын 4-7-нд Франц улсын хөдөө аж ахуйн төв бүс нутаг болох Клермон Ферран хотод болж буй тус үзэсгэлэнд 60 гаруй орны 100 мянга гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгч оролцож байна.

Европ тивийн мал аж ахуйн үзэсгэлэнгийн нээлтийн өдөр талбайн төв цэгт барьсан монгол гэрт Монголын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд Марк Фено хоёр орны ХХААЯ хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулснаар үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ.  Тус санамж бичигт Монголын тал дараах 6 асуудлыг  тусгасан байна.