2023.03.14
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй боллоо
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай хамтран СХД-ийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалагч эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Сонгинохайрхан-“ төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд
- Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
- Сонгинохайрхан дүүргийн эрэгтэйчүүдийн хөгжлийн төв
- Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх оёдлын инкубоци төв
- Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төвүүдэд хэрэгцээт техник тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.