2023.01.25
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав ээж, асран хамгаалагчидтай сар бүр уулзана
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрийн үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлэх салбар дундын уулзалтыг сар бүр зохион байгуулж төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах, аав ээж асран хамгаалагчдын саналыг авч, сонсож байхаар боллоо.
2023 оны эхний уулзалтад БШУЯ, ЭМЯ, ХНХЯ-ны төлөөлөл оролцож мэдээлэл өгсөн бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх асран хамгалагчид төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
- Тусгай сургуулийг хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх төв болгох
- Насан туршийн боловсролын төвд суурилсан үйлчилгээ үзүүлэх
- Хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах
- Гэр бүлийн орчинд явуулын үйлчилгээ үзүүлэх гэсэн дөрвөн боломжийг энэ удаагийн уулзалтын үеэр миний зүгээс танилцуулсан.
Уулзалтад оролцсон ихэнх эцэг эх, асран хамгаалагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, боловсон хүчин дутмаг байдаг талаар санал хэлж байлаа.