Хөгжлийн бэрхшээлтэй ЖДҮ эрхлэгч нарт зориулсан "Share office" байгуулах асуудлыг хөндөнө
2022.10.24

Хөгжлийн бэрхшээлтэй ЖДҮ эрхлэгч нарт зориулсан "Share office" байгуулах асуудлыг хөндөнө

Хөгжлийн бэрхшээлтэй ЖДҮ эрхлэгч нартайгаа уулзаж, тэдний өөрсдийн гар, оюунаараа бий болгосон бүтээл, бараа бүтээгдэхүүнийг худалдан авалт хийж бага ч болтугай дэмжлэг үзүүллээ.

Цаашид Хөгжлийн бэрхшээлтэй ЖДҮ эрхлэгч нараа онцгойлон анхаарч үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлэхэд шаардлагатай "Share office"-ыг барьж, байгуулах асуудлыг хөндөнө. Хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөр эрхэлнэ гэдэг улс эх орноо, нийгмээ хэрхэн өөрчилж, шинэчилж, хөгжил дэвшлийг авчрах хүсэл мөрөөдлийн илэрхийлэл.

Үүнийг нь иргэд дэмжихийн тулд худалдан авалт хийж, төр засгаас тодорхой түвшинд бодлогоор дэмжих ёстой. Тэгж байж бид халамж хүсдэг нийгмийг биш хөдөлмөр эрхлэлт рүү тэмүүлсэн нийгмийг хамтдаа бий болгож чадна.