2022.10.24
Хүртээмжтэй нийгмийн төлөө хамтдаа
Миний бие хоёр дахь жилдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн Спортын 6 төрөлт тэмцээнийг санаачилж Амжилтын гэгээн од ТББ, Баянзүрх дүүргийн Спорт хороотой хамтран зохион байгууллаа. Өнгөрсөн жил 50 хүрэхгүй иргэд оролцож байсан бол энэ жил 200 гаруй иргэд оролцсон сайхан тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа.
Ирэх жилүүдэд энэхүү тэмцээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань илүү өргөнөөр оролцож дурсамжтай өдрүүдийг хамтдаа сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 7000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж, амьдарч, сурч хөдөлмөрлөж байгаа гэх тоо бий. Энэ хүрээнд миний бие 2023 оны дүүргийн төсөвт 2.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажлыг хийх санаачилга дэвшүүлсэн.
Үүнд:
1.5 тэрбум - Хөгжлийн бэрхшээлтэй Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв, "Share office" байгуулах
1 тэрбум - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамт олноороо зарим спортоор хичээллэж бие бялдраа хөгжүүлэх зорилгоор Спортын барилга байгуулах
300 сая төгрөг - Дээрх ажлууд дуусмагц хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжийг хангах зэргээр төлөвлөсөн. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн ИТХ болон Засаг даргын тамгын газарт хүргүүлж хүртээмжтэй нийгмийг хамтдаа хөгжүүлэх их үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.