2023.03.13
Монгол Улс, Канад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна
“PDAC 2023” чуулга уулзалтын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсаас Канад Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Я.Ариунболд нарын төлөөлөл Канад улсын Маркам хотын ойролцоох Монгол нэртэй суурин газарт ажиллав.
Монгол гэдэг газар нь 1800 оны эхэн үеэс энэ нэршлээр нэрлэгдэж ирсэн, сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээ бүхий Маркам хотын нэгэн суурин газар байсан боловч 1970-аад оны үед энэ нэршил алдагджээ.
Уулзалтын үеэр Маркам хотын иргэдийн хурлын дарга Монгол нэрийг эргэн сэргээхээр болсноо илэрхийлсэн байна.
Монгол Улс, Канад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна.
Уулзалтаар хоёр улсын соёлын харилцаанд чухлаар үнэлэгдэх тус газарт Монгол хэмээх нэрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг Канад Улсад суух Элчин Сайдын Яам Маркам хотын захиргаатай хамтран зохион байгуулахаар тохиролцжээ.