2023.03.07
Канад Улстай эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо
PDAC 2023 чуулга уулзалтын хоёр дахь өдөр олон чухал уулзалт боллоо. Эхний уулзалтаа Канад Улсын Парламентын нийтийн танхимын дарга Энтони Ротатай хийв.Тэрээр,Монгол Улсыг онцгойлон анхаарч буй учраас уулзалтад чухал ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэн хэлж байлаа.
Бид эрдэс баялгийн салбар дахь Канад Улсын байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бага байлгах технологийг Монгол улсад нутагшуулах, түүнчлэн уул уурхайн дэвшилтэт техник, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх чиглэлд бүх талаар туслах хамтран ажиллах тухай санал солилцов.
Дараагийн уулзалтаа Канад Улсын Байгалийн баялгийн дэд сайд Жон Ф.Ж Ханнафордтой хийлээ. Тэрээр мөн эрдэс баялгийн салбарт 2 улсын хамтын ажиллагааг туйлын анхаарч, сонирхож байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа бодитоор өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn