Олон Улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт болно
2023.03.03

Олон Улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт болно

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канад улсын Торонто хотод зохион байгуулагдах Олон Улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт PDAC 2023-т оролцох гэж байна.

Эрдэс баялгийн салбарын дэлхийн хэмжээний ХАМГИЙН ТОМ арга хэмжээ болдог учраас МУ-ын Засгийн газар, манай яамнаас ач холбогдол өгч өндөр зохион байгуулалттай оролцдог. Энэ арга хэмжээнд оролцсоноор бид салбартаа олон давуу тал, боломжуудыг бий болгох, өмнөх ололтуудаа урагшлуулах хүлээлттэй байна.

ТУХАЙЛБАЛ:

  • Арга хэмжээний үеэр Канадын парламентын дарга, Эрдэс баялгийн сайд нартай уулзах, уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох;
  • Гол нь салбарын томоохон хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоож салбартаа сайн туршлага судлах, аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ гарц боломжууд олж өгөх;
  • Mongolia Day - “Монголын өдөр” нэртэйгээр хөрөнгө оруулагчдын форумыг бие даан зохион байгуулах;
  • МУ-ын эрдэс баялгийн салбараа сурталчилсан үзэсгэлэнгийн талбай ажиллуулах, салбар хуралдаануудад илтгэл танилцуулах ажлуудыг төлөвлөж байна.
  • Салбартаа дэлхийн шинэ, шилдэг технологи, ноу-хау, олон олон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны саналууд, шинэ боломжууд нээсэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж итгэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn