БНСУ-ын Сөүл хотод "WELCOME TO MONGOLIA" арга хэмжээг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байгаа бөгөөд “Монголд зочлох жил”-ийн гадаадад сурталчлах ажлын хүрээнд “Дөрвөн улирал” эвент соёлын арга хэмжээг БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэгч компани болох “Hana Tour”, “Modu Tour”, “SM Entertainment”, “KT Corporation” тэргүүтэй 200 гаруй бизнесийн нэр хүндтэй компанийн төлөөллүүдэд сонирхууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилтыг тавьж олон улсад “Welcome to Mongolia” зарлав.
БОАЖЯ, БНСУ-ын “SM Entertainment” группийн хооронд “Соёлын арга хэмжээнд тулгуурласан аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд жилийн турш уран бүтээлчид олноор оролцсон концерт, наадам зохион байгуулагдахаас гадна жуулчдыг татах амралт зугаалга, гольфийн талбай, спортын талбайтай азийн энтертайнмент газрыг бий болгохоор төлөвлөж байна.
Түүнчлэн Монголын соёлын салбар, баяр наадмын зохион байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаас гадна виртуал болон физик метаверс зэрэгцэн оршиж, харилцан үйлчилдэг газрыг бий болгох юм. Мөн хөрш орнууд болон дэлхийн бусад улс орны алдартнууд оролцдог “Global Sustainable Culture Movement & Festival”-ийг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.