Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны Хамтарсан хороог байгуулна
2023.02.17

Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны Хамтарсан хороог байгуулна

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийг байгууллаа. 

Хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр хамтран ажиллана.

Үүнд:

  • Эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежмент, хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг хамтын ажиллагааны боломжит салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах/арилгах;
  • Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан сайн дурын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) чадавхыг бэхжүүлэх;
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, ялангуяа дасан зохицох стратеги, төлөвлөгөөнд анхаарах;
  • Уур амьсгалын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үүнд уур амьсгалын өөрчлөлтийн технологийн загварчлал, урьдчилан таамаглах систем, ажиглалт болон бусад технологийн хөгжүүлэлт, дамжуулалт;
  • Талуудын харилцан тохиролцсоны дагуу метан хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг эрчимжүүлэх хамтын ажиллагааны бусад чиглэл.
  • Талууд энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилт, түүнд шаардлагатай уялдаа, зохицуулалтыг хангуулахад дэмжлэг үзүүлэх, зорилгоор Тал тус бүрээс төлөөлөгч оролцуулан Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны Хамтарсан хороо (цаашид "Хороо" гэх)-г байгуулна.
  • Хорооны хуралдааныг жилд нэг удаа БНСУ болон Монгол Улсад ээлжлэн, огноог харилцан тохиролцсоны дагуу зохион байгуулна. Хорооны хуралдааны давтамжийг Талууд харилцан зөвшилцсөнөөр өөрчилж болно