"Уур амьсгалын ногоон сан"-ийн удирдах хорооны хурлыг Монгол Улсад байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулсан билээ. /2023-02-16/
"GCF буюу Уур амьсгалын ногоон сан"-тай хийсэн уулзалтаар Удирдах зөвлөлийн хурлыг ирэх 10-р сард Монгол Улсад хийхээр төлөвлөн хурлын бэлтгэл ажлын төлөөлөгчид 3 сарын эхээр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр тогтлоо.
Уулзалтад Уур амьсгалын ногоон сангийн Удирдах хорооны менежер Мухамед Халил болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.Оюун дарга нар оролцлоо.

Холбоотой мэдээ
2025.02.20
2025.02.14
2025.02.14