2023.02.15
Манай улс Саудын Арабтай газрын тосны салбарт хамтран ажиллах боломжтой
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд АБДУЛРАХМАН АХМАД АЛЬ-ХАРБИГ хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
undefined
Манай 2 улс эрдэс баялгийн салбарт, тэр дундаа газрын тосны салбарт хамтран ажиллах, шатахууны нөөцийн сав барих, тус салбарын боловсон хүчин бэлтгэх, сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцлоо. Мөн эрчим хүч, аж үйлдвэржилт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. Томилогдоод эхний албан уулзалтаа уул уурхай, газрын тосны салбарын хүрээнд хийсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Нийтээрээ прагматик, ажил хэрэгч байдлыг чухалчилдаг цаг үеийн төлөөлөл болсон найрсаг, маш ажил хэрэгч хүн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn