Хөрөнгө оруулагч нарт хамтран ажиллах саналаа танилцууллаа
2023.03.07

Хөрөнгө оруулагч нарт хамтран ажиллах саналаа танилцууллаа

Олон улсын Эрдэс баялгийн чуулган уулзалтад оролцогчид, хөрөнгө оруулагчдад зориулсан "MONGOLIA DAY" арга хэмжээг зохион байгууллаа.

Салбарын сайдын хувиар МУ-ын ашигт малтмалын хэтийн төлөв, яагаад манай улсад хөрөнгө оруулах нь зөв бэ талаар, манайхыг зорин очих хөрөнгө оруулагч нартайгаа бид хэрхэн харилцан үр ашигтай хамтран ажиллах талаар илтгэл танилцууллаа. Хөрөнгө оруулагчид маань таатай хүлээн авч байна.

Дараагийн хэсгүүдэд манай уул уурхайн томоохон төслүүд өөрсдийн танилцуулгаа хийж, хөрөнгө оруулагч нарт хамтран ажиллах саналаа танилцууллаа. Салбарын хөгжлийн түүчээ болж, чуулга уулзалтад улсаа амжилттай сурталчилсан талархаж байна.

Бидний энэ арга хэмжээгээрээ дамжуулан хөрөнгө оруулагчдад хүргэх гэсэн гол мессэж бол Монгол улс, тэр дундаа манай уул уурхайн салбар өдрөөс өдөрт хөрөнгө оруулалтад таатай болж өөрчлөгдөж буй талаар, хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх талаар, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдэд харилцан үр ашигтай байлгаж, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах талаар байлаа.
Салбартаа олон хөрөнгө оруулалт хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn