Хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байна
2023.03.09

Хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байна

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канад Улсын Торонто хотноо ажиллаж байгаа. Тэрээр, манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж зангиагүй өглөөний уулзалт хийлээ.

Танхим дүүрэн оролцогчтой, идэвхитэй яриа өрнүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын геологийн тогтоц, ашигт малтмалын төлөв өндөртэй байдлыг сонирхож буйн дээр салбарын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаад таатай байгаагаа илэрхийлж байв.

Гэсэн хэдий ч манай улсын хүнд суртал, найдваргүй байдал, бодлого хууль эрх зүйн тогтворгүй, ойлгомжгүй, хөрөнгө оруулалтад халтай явж ирсэн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Бидний зүгээс: МУ-н уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж-давуу талуудын талаар болоод хөрөнгө оруулагчдад тулгарч байсан бэрхшээлүүдийг арилгах, салбарын дэд бүтцийг сайжруулах чиглэлд хичээн ажиллаж буй талаараа танилцууллаа.

Канад Улсын төрийн өмчийн оролцоот EDC банкныхантай уулзалт хийлээ

Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон банкуудын нэг бөгөөд манай төслүүдэд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт оруулснаараа бусад хөрөнгө оруулагч банкуудаас дээгүүрт ордог.

Сүүлийн жилүүдэд тус банк манай улсыг "хөрөнгө оруулалтын эрсдэл бүхий" хэмээн дүгнэсэн байсан. Энэ үнэлгээг өөрчлүүлэх чиглэлд ярилцлага хийж, мэдээлэл өгсний дүнд үнэлгээг дээшлүүлэх амлалтыг авч чадлаа.

EDC Bank ийнхүү эрсдлийн үнэлгээ тооцсоныг бусад олон улсын банкууд шууд авч ашигладаг тул тус банк манай улсын үнэлгээг эерэгээр өөрчлөх нь бидэнд туйлын таатай мэдээ юм.

DAC2023 Олон улсын уул уурхайн чуулга уулзалтын гурав дахь өдөр чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн арга хэмжээнд УУХҮ-ийн сайд  голлон оролцож, ажиллалаа.

Үзэсгэлэнд 130 гаруй улс орны 30,000 оролцогч оролцож байгаа бөгөөд манай яамнаас МУ-ынхаа эрдэс баялгийн салбарыг сурталчилсан талбайг ажиллуулж байгаа нь манай улсын хувьд PDAC үзэсгэлэнд оролцож буй анхны тохиолдол юм.

Энэхүү үзэсгэлэн шинэ дэвшилтэт технологи, арга туршлага ихээр таницуулагдлаа.

Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Ашигт малтмалын нөөц ихтэй улсуудын салбар хариуцсан сайд нар оролцсон, албан яриа өрнөсөн уулзалт боллоо. Уулзалтын үеэр Англи (ИБУИНВУ)-ын Эрдэс баялгийн асуудал хариуцсан сайдтай тусгайлан уулзаж, Монголын уул уурхайн долоо хоног арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урилаа. Тэрээр өөрийн орны уул уурхайн салбар дахь арвин их туршлагыг дурдаад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn