2023.03.10

Австралийн Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянз, Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нарт бараалхлаа

Австрали улс нь парламентын дээд, доод хоёр танхимтай. Дээд буюу сенатын танхим нь 76 гишүүнтэй, доод буюу төлөөлөгчдийн танхим нь 156 гишүүнтэй. Сонгууль нь 2022 оны 05 дугаар сард болж Хөдөлмөрийн нам олонхийг бүрдүүлжээ.

Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, боловсрол, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын шугамаар идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж хоёр тал үзлээ.

Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түүний дотор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцагсдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүсэв.