2023.03.13
Хайгуулын судалгаагаар дэлхийд тэргүүлэгч компанитай хамтран ажиллана
Испани улсын X-CALIBUR компани нь ашигт малтмалын хэтийн төлөв тогтоох суурь судалгаа болох агаарын геофизикийн ажлыг иж бүрнээр нь хийдэг, энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Суурь судалгааны ажлыг маш богино хугацаанд, сүүлийн үеийн аргачлал, тоног төхөөрөмжөөр (тандан судалгаа, бүх төрлийн төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж гэх мэт) гүйцэтгэдэг, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг байна.
Уул уурхай, хүнд үйлдврийн сайд Ж.Ганбаатар Канадын Торонто хотноо ажиллах үеэрээ олон чухал уулзалтуудад оролцсоны нэг нь тус компанийн төлөөлөлтэй уулзсан явдал юм. Манай улс шиг ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй ч хайгуул, судалгааны ажлын арга барил, техник технологи хоцрогдож буй улсад шинэ технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
Иймд салбарын сайд X-CALIBUR компанийн захирлыг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан бөгөөд тус компанийн төлөөлөл ирэх дөрөвдүгээр сард ирэх юм.