Эмчилгээний баг 100 мянган тун вакцинтай ирлээ
2010.01.20

Эмчилгээний баг 100 мянган тун вакцинтай ирлээ

Өчигдөр тэднийг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хүлээн авч уулзав. Уулзалтын төгсгөлд багийг ахалж ирсэн БНХАУ-ын ЭМЯ-ны Ази, Африкийн тасгийн дэд дарга, хатагтай Лу Гуо Пин “БНХАУ-ын засгийн газраас Монгол Улсад 100 мянган тун вакцин олгохоор болсон” гэж мэдээлэв.

Эмч нарын баг энэ сарын 23 хүртэл Халдварт өвчин судлалын Үндэсний төвд үзлэг, шинжилгээ хийж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн манай улсад тусламж болгон олгож байгаа 88.8 сая төгрөгийн үнэ бүхий томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдварыг эмчлэх эм, эмнэлгийн хэрэгслийг ХӨСҮТ-д гардуулах юм байна.

Өнөөд­рийн байдлаар БНХАУ-д томуу­гийн А хүрээний H1 N1 вирусийн халдварын 124 мянган тохиолдол бүртгэгдэж, 740 хүн нас барсан байна. Энэ нь хятад улсад хүн ам өндөр байгаатай холбоотой ажээ.

Мөн өн­гөр­сөн хугацаанд БНХАУ-ын Зас­гийн газраас дорвитой арга хэм­жээ авсны үр дүнд тархал­тыг хязгаарлах, нас баралтыг буу­руулахад нааштай том алхам хийгээд байгаа гэж мэдээллээ.

Манай улсад ажиллах өм­нөд хөр­шийн уг эмчилгээний багийн­хан нэгдүгээр сарын 18-23-ны өд­рүүдэд Халдварт өвчин суд­лалын үндэсний төв /ХӨСҮТ/-д иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж эмчилгээ, үйлчилгээ үзүү­лэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.