2010.01.14
Цусаа өгч амьдрал бэлэглэхийг уриаллаа
Монголд үүнтэй холбоотойгоор цусны донорын эгнээг өргөтгөх хэрэгтэй байна.
Монгол улсад 12 литрээс дээш цус бэлэглэсэн 50 донорыг МУЗН-ийн “Хүндэт донор” цол тэмдгээр шагнаж байсан билээ. Энэ цус маш олон хүний амийг аварч, гэр бүлд нь инээд баясал бэлэглэдэг юм. Одоо 50 хүндэт донорын 27 нь эрэгтэй байсан бөгөөд хамгийн залуу нь 24 настай, ахмад нь 43 настай байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн улсын хүн амын 3-5 хувь нь тогтмол цусаа бэлэглэж байвал цусныхаа хэрэгцээг хангана гэж үздэг аж. Харин манай улсын донор хүмүүсийн тоо хүн амын 1.3 хувь байна. Харин 0.7 хувь буюу нийслэлийн 17 мянга орчим донор улсын хэмжээнд хэрэглэх цусны 90 хувийг бүрдүүлдэг байна. Нөөцөлсөн цусны 70-80 хувийг хотод хэрэглэдэг боловч нийслэлийнхээ хүн амын цус, цусан бүтээгдэхүүний 60 гаруй хувийн хэрэгцээг хангадаг юм байна.
Тогтмол хугацаанд хамт олноороо цусаа бэлэглэдэг олон байгууллагаас “Говь” хувьцаат компани “Донор хамт олон”-оор шалгарч байсан юм. Энэ мэтчилэн хамт олон, найз нөхдөөрөө донорд нэгдэх нь улс орныхоо эрүүл мэндийн төлөө таны хийж буй сайн үйлс билээ.
Хүмүүсийг цусны донорын эгнээнд оролцуулахын тулд МУЗН доноруудад зориулсан гурван төрлийн нугалбар, хоёр төрлийн зурагт хуудсыг олон нийтэд түгээсэн байна. Та ямар ч төрлийн цустай байсан донор болж чадна аж.
Олон улсад хүний цусны донор төдийгүй гэрийн тэжээмэл нохой, муур зэрэг амьтдын цусны донор байдаг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.