Халдвар авагсдын тоо 1162 болж, 23 хүн нас барлаа
2009.12.01

Халдвар авагсдын тоо 1162 болж, 23 хүн нас барлаа

2009 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 793, хөдөө орон нутагт 369, нийт 1162 байна.


Нийт 21 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Архангай 13, Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говь-Алтай 1, Говьсүмбэр 25, Дархан-Уул 26, Дорноговь 28, Дорнод 23, Дундговь 9, Завхан 23, Орхон 28, Өвөрхангай 56, Өмнөговь 8, Сүхбаатар 9, Сэлэнгэ 30, Төв 19, Увс 16, Ховд 27, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 20361 хүн амбулаториор үйлчлүүлснээс 1076 буюу 5,2 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 23 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт 5, Дорноговь, Өмнөговь аймагт 2, Булган, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1) байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.