Халдавар авагсадын тоо 1112-т хүрлээ
2009.11.23

Халдавар авагсадын тоо 1112-т хүрлээ

2009 оны 11 дүгээр сарын 22-ный өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 784, хөдөө орон нутагт 328, нийт 1112 байна. 

Нийт 20 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Дундговь аймагт өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 13, Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говь-Алтай 1, Говьсүмбэр 25, Дархан-Уул 26, Дорноговь 26, Дорнод 16, Завхан 17, Орхон 26, Өвөрхангай 48, Өмнөговь 5, Сүхбаатар 9, Сэлэнгэ 29, Төв 19, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 4429 хүн амбулаториор үйлчлүүлснээс 535 буюу 12 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 18 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт 3, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1) байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.