Оюутнууд хагас килограмм аарц, 300 грамм чацарганаа авлаа
2009.11.16

Оюутнууд хагас килограмм аарц, 300 грамм чацарганаа авлаа

Нийгмийи хамгаапал, хөдөлмөрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран эмзэг бүлгийн иргэдэд хүнсний нэмэлт бүтээгдхүүн тараах ажил эхэллээ. Томуугийн А хурээний Н1 N1 вирусын халдвараас эмзэг бүлгийнхиийг хамгаалах зорилгоор аарц, чацарганыг тарааж байгаа билээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй эмзэг бүлгийн иргэдэд хүнсний нэмэлт бүтээгдхүүн тараах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэ ажил оюутны дотуур байруудаас эхэлсэн юм.

Өчигдөр МУИС, ШУТИС, ЭМШУС, ХААИС-ийн оюутны байруудад тараалаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 51 их, дээд сургуулийн 12000 оюутанд аарц, чацарганыг хүргэх юм. Нэг оюутанд 300 грамм чацаргана, 500 грамм аарцны нормтойгоор 14 хоно-гийн хэрэгцээг хүлээлгэн өглөө. Хамгийн эхэнд МУИС-ийн оюутны III байранд хунсний нэмэлт бүтээгдхүүн тараасан бөгөөд энэ үйл ажиллагаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Ням-хүү, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар оролцлоо.
Тус оюутны байр 380 гаруй оюутантай бөгөөд нэг өрөөнд таван оюутан амьдардаг аж. Оюутнуудын хувьд гэрээс ирсэн аарцыг хэрэглэж байсан ч дууссан талаар ярьж байв. Ерөнхийдөө гэрээс ирсэн зуйлээ л хэрэглэж байсан. Харин бололцоотой үед витамин авч уудаг байсан гэж тэд ярьцгааж байна. Энэ өдөр зөвхөн аарц, чацаргана тараах гэж ирээгүй. Хүн бүр хариуцлагатай байх нь өвчнийг тархах боломжийг багасгана гэдгийг оюутнуудад ойлгуулах зорилгыг давхар агуулж байсан юм. Хөвсгөл, Архангайгаас авчирсан аарцыг тарааж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын дүгнэлтээр баталгаатай хүнс гэдэг нь нотлогдсон аж.
"Монголын ирээдүй болсон оюутан залуучуудыг өвчнөөс хамгаалж байгаад баяртай байна. Бид ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байгаа" гэж тус байрны зохион байгуулагч, багш Д.Цэвэлсүрэн хэлж байв. Улсын хөрөнгөөс багагүй мөнгө гаргаж, эмзэг булгийнхнийг хүнсний нэмэлт бүтээгдхүүнээр хангаж байгаа ажлыг нэг хэсэг нь сайшааж байхад энэ хүнсээр дархлааг сайжруулж чадах уу гэж эргэлзэж байгаа хүн ч бий.Тиймээсч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүүгээс энэ хүнсийг хэрэглэснээр оюутнуудын дархлаа сайжрах эсэх талаар тодруулахад "нэг ширхэг чацаргана хүний нэг өдрийн амин дэмийн хэрэгцээг хангадаг. Тэгэхээр дархлаа сайжруулах хамгийн найдвартай хүнс гэсэн үг.

Мөн аарц нь ханиаднаас хамгаалах хүнсээр батлагдсан байгаа. Тэгэхээр* тодорхой хэмжээтэйгээр тус нэмэр болно" гэсэн хариултыг өгч байв. Үүний дараа ХААИС-ийн оюутны II байранд очиж, аарц, чацарганыг хүлээлгэн өглөө. Энэ арга хэмжээнд Монгол улсын Шадар сайд М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийи асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа нар оролцпоо. Энэ үеэр Шадар сайд оюутнуудад өөрсдийн эруүл мэнддээ анхаарахыг сануулаад, өвчинд алгуурлаж, санаа амарч болохгүйг хэлж байв. Мөн эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хүнсний нэмэлт бутээгдхүүн тараах ажпыг чанартай, хариуцлагатай хийх естойг хэлээд "Бид бүх нийтээрээ хичээвал өвчний тархалтыг багасгаж, хохирол багатай даван туулах боломж-той" гэдгийг онцолж байлаа. ХААИС-ийн оюутны гурван дотуур байр 800 гаруй оюутантай. II байранд нь 340 орчим оюутан амьдардаг бөгөөд нэг ) өрөөнд дөрвөн оюутан амь дардаг аж- Дотоодын оюутнуудаас гадна Польш, Вьетнам зэрэг орноос ирсэн 26 оюутанд энэ хүнсийг өгч байгаа гом. Энэ үеэр тус байрны багш Г.Ичин-хорлоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Өвчин гарснаас хойш танай байрандсэжигтэй тохиолдол илэрсэн үү?
-Манай байранд өвчин гараагүй. Цаашид ч гарахгүй гэж бодож байна. Бид ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Нийтийн эзэмшлийн угаалтуур, ариун цэврийн өрөөг үйлчлэгчид цэвэрлэдэг.
-Байрны зүгээс оюутнуудын дархлааг сайжруулах ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Бид аарц, чацарганыг хэрхэн харэглэх, өвчнөөс сэргийлэх зэрэг зөвлөмжийг тасаг бүрт тараасан. Бас цэвэрлэгзэ, ариутгалыг сайн хийдэг гэж байв. МУИС-ийн III байр ч ийм арга хэмжээ авч байгааг хэлж байсан. Тэгэхээр оюутны дотуур байрууд зөвлөмж гэсэн хэдэн цаас тараа-хаас өөр оюутнуудын эрүүл мэндэд анхаарсан дорвитой ажил хийхгүй байгаа нь харагдаж байна. ХААИС-ийн хувьд бүхэлдээ хөдөөний оюутан байдаг учраас аарцаар тасар-даггүй онцлогтой гэнэ.
Нэг хүнд 8000 гаруй төг-рөгөөр тооцогдон тараагдаж буй хүнсний нэмэлт бүтээгд-хүүн нь дархлааг сайжруулж, өвчнөөс бүрэн сэргийлэхгүй нь ойлгомжтой..Нэг өдрийн .хагас литр аарц, 300 грамм чацар-ганаар ханиадыг "Бурханд даатгаж буй" мэт санаад орхиж болохгүй. Хүн бүрт гайхалтай, дээд зэргийн хамгаалагч болж чадахгүй ч тодорхой хугацаанд тус нэмэр болох нь гарцаагүй бизээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.