Халдвар авсан иргэдийн тоо 8-aaр нэмэгджээ
2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 788, хөдөө орон нутагт 343, нийт 1131 байна.
Нийт 21 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Дундговь аймагт өвчлөлийн лабораториор батлагдсан 5 тохиолдол бүртгэгдсэн.
Архангай 13, Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говь-Алтай 1, Говьсүмбэр 25, Дархан-Уул 26, Дорноговь 28, Дорнод 19, Дундговь 5, Завхан 17, Орхон 26, Өвөрхангай 53, Өмнөговь 5, Сүхбаатар 9, Сэлэнгэ 29, Төв 19, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 23344 хүн амбулаториор үйлчлүүлснээс 1125 буюу 4.8 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.
Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 20 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт 3, Дорноговь аймагт 2, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1) байна.