55 мянган хүн тун вакцин ирнэ
2009.12.24

55 мянган хүн тун вакцин ирнэ

“Мөнхийн тун” компани 55 мянган ширхэг вакциныг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр /16 цагт/ оруулж ирсэн байна. 


Талууд гэрээнд гарын үсэг зурсаны дагуу Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас нийлүүлэх 270 мянган хүн/тун вакцины түрүүч болох 100 мянган хүн/тун вакцин ирэх оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ирэх болжээ.
Мөн Засгийн газар 540 мянган хүн/тун вакцин авахаар төлөвлөж байгаа бөгөөд хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм. Ингэснээр манай улс нийт хүн амынхаа 40 хувийг вакцинд хамруулах боломжтой болж байна.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед хүн бүр, ялангуяа вакцин тариулсан хүүхдүүдийг дааруулахгүй байхад онцгой анхаарахыг Эрүүл мэндийн сайд эцэг, эхчүүдэд санууллаа.

Цаашид вирусийн эсрэг вакциныг аймаг, нийслэлд хуваарилах болон зохион байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэх, хөдөө, орон нутагт нас баралт их байгаа учир төвөөс заавар, зөвлөмж сайн өгөх, өвчтөнд хүндрэл учрахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болгосон байна.

2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр 1226 хүн өвчилсөний 808 нь Улаанбаатар хотод, 418 нь хөдөө, орон нутагт байна. Вирусийн улмаас 28 хүн нас барсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2 хүн хэвтэн эмчлүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.