2010.01.20
Сургуулиудтай ойрхон тамхи худалдаалахгүй.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 167 тоот тогтоолоор худалдаа, хоолны газрын үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжид тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгож байхаар болж, хориглох зүйл заалтыг зааж өгсөн байна.
Энэхүү журмаар сургуулийн орчимд аж ахуйн нэгжүүд тамхи худалдаалахгүй гэж тусгасан байна. Мөн баяр ёслол, биеийн тамир, аялал зугаалга, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газар болон хүүхдийн байгууллага, соёл урлагын газрууд дахь худалдаа үйлчилгээний газар тамхи худалдахыг давхар хориглолоо. Түүнчлэн гудамж талбайд ширхэглэж, гар дээрээс худалдахыг хориглосон байна. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн иргэний бичиг баримтыг шалгаж болох бөгөөд 18 насанд хүрсэн хүнд тамхи худалдаалахаар болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.