Зочлон үйлчлэх салбарын концепц бүтээгч “Horeca brands”
2022.11.21

Зочлон үйлчлэх салбарын концепц бүтээгч “Horeca brands”

HoReca буюу Hotel, Restaurant, Catering гэсэн гурван үгний товчлол бүхий энэхүү нэршил нь Монголчуудад хэдийнээ танил болжээ. Зочлон үйлчлэх салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, бүхий л сервис үйлчилгээг ХоРеКа нэршлээр тодорхойлж болно. 

Дэлхий дахинаа зочлон үйлчлэх салбарын шинэ хандлага нь  эрүүл ахуй, эрүүл хооллолт, технологи, тогтвортой хөгжил, Metaverse зэрэг рүү шилжихийн сацуу тухайн бүс нутгийн онцлог, соёлд тулгуурласан хөгжлийн шинэ эрин эхэлж байна.  Цар тахлын дараа үйлчлүүлэгчид аз жаргалтайгаар амрангаа ажиллах нь ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх, гэр бүлээрээ буюу хүүхдүүдтэйгээ амрах, мөн хувь хүнд зориулсан үйлчилгээг зочлон үйлчлэх салбараас хүсэх болсон.

Саяханыг хүртэл бид үйлчлүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээ буюу чадварлаг тогоочийн амтат хоолонд ач холбогдол өгдөг байсан бол өнөөдөр хэрэглэгчийн туршлага нэмэгдэж, өвөрмөц интерьерийн шийдэл, тухлаг сандал ширээ, гарал үүсэл тодорхой эрүүл бүтээгдэхүүнээр хийсэн амтат хоол, хооллох дуршил нэмэгдүүлэх гоёмсог аяга таваг зэргийг ЗОЧЛОН ҮЙЛЧЛЭХ САЛБАРААС эрэлхийлэх болжээ. 

Тиймээс тус салбарт бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр чанартай, орчин үеийн бүхий л интерьерт нийцсэн ХоРеКа брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэх соёлд суралцсаар байна. 

Учир нь HoReCa брэндийн бүтээгдэхүүнүүд нь зочид буудал, ресторан, катеринг салбарт үйлчилгээ үзүүлдэг төдийгүй эдэлгээ даах чанар, тусгай стандартаараа ялгаатай. 

  • Олон хүний эдэлгээнд тэсвэртэй бат бөх, аюулгүй, ая тухтай байх
  •  Гоо зүй, интерьерийн шийдэл нь ХоРеКа брэндийн ялгарал болдог
  • Олон удаагийн угаалга, цэвэрлэгээнд нийцсэн өнгө үзэмжээ алдахгүй, удаан хугацаанд хэрэглэгддэг давуу талтай

Б.Ням: "Horeca Brands"-н маркетингийн менежер

Зочлон үйлчлэх салбарт ажиллаж буй бизнес эрхлэгчид ХоРеКа брэндийн бүтээгдэхүүнүүдийг сонгосноор жил бүр гаргадаг урсгал зардлаа багасгаж чаддаг. 

Жишээлбэл үйлчилгээний салбарт энгийн буюу гэр ахуйн зориулалттай сандал сонгоход 1-1,5 жилийн эдэлгээ даах чадвартай байдаг бол ХоРеКа брэндийн бүтээгдэхүүн нь 8-10 жил чанар, өнгө үзэмжээ алдахгүй хэрэглэгддэг. Ийм ч учраас бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд ХоРеКа брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны борлуулах эрхтэйгээр үйлчлүүлэгчдэдээ хүргэж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Бид ХоРеКа мэргэжилтнүүдийн эргэлзээгүй сонголт болдог Ази, Европын тэргүүлэх брэндүүдийн ширээ, сандал, модулар буйдан, тоног төхөөрөмж, керамик, шилэн эдлэл, төмөр эдлэл, гадаа болон дотор тавилга зэрэг 20,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлчлүүлэгчдэдээ ханган нийлүүлж байна.

Бид Монголын зах зээлд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй зочлох үйлчилгээний салбарынхаа хэрэгцээ шаардлагад үндэслэн “Үйлчилгээний салбарт үйлчилгээ” уриатайгаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах зорилготойгоор хамгийн найдвартай, түргэн, чанартай цогц үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна. 

Б.Ням: "Horeca Brands"-н маркетингийн менежер

Цар тахлын дараах дэлхийн зочлон үйлчлэх салбар бүрэн сэргэж амжаагүй байгаа ч Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбарын дараа орох тэргүүлэх чиглэл хэмээн үзэж буй билээ. 

 Амтлахуйн төгс мэдрэмжийг төрүүлэх эрхэмсэг, тансаг “HORECA” брэндийн шилэн эдлэл

 

Амтлахуйн гайхалтай мэдрэмжийг, харах мэдрэхүй хамгийн түрүүнд төрүүлдэг. Тийм ч учраас зочлон үйлчлэх салбарынхан шилэн эдлэл сонгохдоо тунгалаг, нимгэн, чамин, бат бөх зэрэг чанарын олон үзүүлэлтийг харж, чамбай сонголт хийж “HORECA” брэндийг сонгодог.

“HORECA”  брэндийн шилэн эдлэлийн давуу тал:

  • Дэлхийд болон Европын зах зээлд шилэн эдлэлийн үйлдвэрлэлээрээ эхний ТАВД багтдаг брэнд
  • Автомат болон гар аргаар хийсэн 
  • Өвөрмөц, орчин үеийн шинэлэг өнгө, хийцтэй
  • Нимгэн тунгалаг, бат, бөх удаан эдэлгээтэй 10,000 гаруй нэр төрлийн шилэн эдлэлийг танд  санал болгож байна.

Зочлон үйлчлэх байгууллагын НЭР ТӨРИЙН БАТАЛГАА Европын 100% “HORECA” брэндийн шилэн эдлэл.

Чадварлаг тогоочийн, урлагийн бүтээлтэй төгс нийцэх “BONNA” брэнд

Рестораны үйл ажиллагааны “АМИН СҮНС” бол өнгө үзэмжтэй, загварлаг аяга, таваг. Гэхдээ дэлхийн “Хорека” мэргэжилтэнүүдийн зөвлөдөг ҮРЭЛТЭД ТЭСВЭРТЭЙ, ТУНГАЛАГ, УДААН ЭДЭЛГЭЭТЭЙ, ЗУРАЛТАД ТЭСВЭРТЭЙ, ӨНДӨР ТЕМПЕРАТУРТ ТЭСВЭРТЭЙ БАЙХ гэсэн ТАВАН шаардлагыг давхар хангасан аяга, тавагны иж бүрдэл.

 “SANDALYECI” брэндийн сандал ямар ч интерьертэй гайхалтай хосолдог 

Уламжлалт гар урлалыг орчин үеийн технологитой хослуулсан, бат бөх загварлаг, дэгжин “Sandalyeci” брэндийн  шинэлэг загвартай  сандал олноос онцгой, орчин үеийн зочид буудал, ресторан, кофе шоп зэрэг зочлон үйлчлэх салбарын хамгийн шилдэг сонголт болдог.

Sandalyeci брэндийн давуу тал:

  • Хөнгөн, тав тухыг бүрэн илэрхийлнэ 
  • Бат бөх, удаан эдэлгээтэй
  • Их бие цэвэр модоор углуургадаж урласан
  • Хүний нурууны бүтцэд хамгийн тохирсон технологитой
  • Хоолны ширээний болон текний сандал гэсэн сонголттой
  • Зочлон үйлчлэх салбарт зориулсан брэнд тул бат бөх чанар, олон жилийн эдэлгээтэй төдийгүй ЯМАР Ч ИНТЕРЬЕРТЭЙ ТӨГС хосолдог. 

Та зочлон үйлчлэх салбарт бизнесээ өргөжүүлэх эсвэл шинээр бизнес эрхэлж буй бол энэ салбарт ямар сегментэд юуг санал болгох гэж буйгаа төлөвлөн үйл ажиллагааны үндсэн концепцоо төсөөлж, олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт, үнэ цэнэ бүхий үйлчилгээг бий болгохыг зориорой. Бид таны бизнесийн концептийн ялгарал, онцгой төрхийг бүтээхэд тусална.

Утас : 75106912                 

Сошиал холбоос:
Facebook - Horeca brands
Instagram - horecabrands
Website - www.horecabrands.mn

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn