Сая долларын харууцтай “Gachuurt hill” хотхон
2021.12.10

Сая долларын харууцтай “Gachuurt hill” хотхон

Их хотын дуу чимээнээс ангид Гачууртын их аманд эхлүүлсэн төсөл болох 15 айлын сингл хаусаас бүрдэх “Gachuurt hill” хотхон нь чанарын өндөр түвшинд баригдаж буй. Гачууртын их аманд өвөлдөө дулаахан, зундаа зөөлөн салхилдаг, агаарын урсгал тогтуун учир жилийн дөрвөн улиралд аж төрөхөд тав тухтай.


Энэ хэсэгт айлууд сийрэг сууршсан бөгөөд УБ хотын хамгийн түгжрэл багатай зүүн зүгт байрлаж байна. Уулын налуу газрыг шаталж барьсан болохоор хөрсний гулсалт, газар хөдлөлтөөс айх шаардлагагүй. Хөрс нь эрүүл, агаар нь цэнгэг, ус нь тунгалаг эл газар далайн төвшнөөс дээш 1650 метр өндөрт байрладаг ба "БОГД ХАН УУЛ", "ЦЭЦЭЭ ГҮН"-ий оргилыг тольдох гайхалтай сайхан харууцтай хауснууд сүндэрлэж, шинэхэн эздээ хүлээж байна.


АНУ-ын Калифорниа мужийн 500 айлд хийгдсэн ТУР судалгаанд үндэслэн гэр бүлийн гишүүдийн тань гол хэрэгцээнд тулгуурлан “Gachuurt hill” хотхоны өрөөний зохион байгуулалтыг төлөвлөсөн. Амралт чөлөөт цагаараа тухлах, таатай орчныг илүүтэй анхаарч, олон өрөөний төлөвлөлтөөс зайлсхийжээ. Дунджаар 4-6 ам бүлтэй гэр бүлд илүү тохиромжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна. 

Айл бүрт 500 мкв эзэмшлийн газрыг төлөвлөсөн. Түүнчлэн нэг айлд автомашины дулаан 2, гадна 2 зогсоол ногдож байна. Америк хэв загварын дагуу хаусны арын хэсэгт эзэмшлийн талбайг гаргаж өгсөнөөр хувийн орон зайг илүү тав тухтай бүрдүүлсэн байх аж.

Сингл хауснууд бүгд 208 мкв талбайтай байх бөгөөд хоёр давхараас нэг давхар луу шууд харагдах дуплекс загвараар шийджээ.  Зочны өрөөний таазны өндөр 6 метр шилэн байснаар байгалийн гэрэл, эрч хүчийг өдөржин хүртэх юм.  

Дундын эзэмшлийн 200мкв-т эзэгтэй нарт зориулан хүлэмжийн талбайг тохижуулж өгснөөр найрсаг хөршийн холбоог бэхжүүлэх, өдөр бүр эрүүл шинэ ногоог хүнсэндээ хэрэглэх, бүтээлч цагийг өнгөрүүлэхэд давуу талтай. 

70 метрийн гүнээс цэвэр усаа татаж, цахилгаан халаалтыг айл бүрт суурилуулсан дэд бүтцийн хувьд бие даасан шийдэлтэй болсон байна.

Хотхонд байрлах Клабхаусд СӨХ, хүнсний дэлгүүр, 60 хүртэлх хүн хүлээн авах боломжтой ресторан, зочдын автомашиныг дулаан зогсоолд байрлуулах зорилгоор 15 зогсоолыг давхар шийдэж өгсөн.

Цэнхэрийн халуун рашааныг санагдуулам жакузыг гэрийн гадаа  байрлуулж өгсөн нь гадаадад амьдарч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх нь лавтай. Илүү тав тухтай, аюулгүй орчинг бүрдүүлэх үүднээс хаусны арын хэсэгт тохижуулж өгсөн байна. Түүнчлэн дээврийн давхраа хүссэнээрээ тохижуулахыг хүсвэл гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдээрэй.  

Гэрийн эзэгтэй нар өдрийн ихэнх цагийг гал тогооны өрөөнд өнгөрүүлдэг. Ээжүүддээ зориулж, гал тогооны ханыг үргэлжилсэн урт цонхоор шийдсэн нь хоол хийх зуураа гадаа тоглож буй хүүхдүүдээ харж, байгалийн үзэсгэлэнг тольдон харах боломжийг бий болгох юм.

ALEXE ухаалаг системийн тусламжтайгаар дуу хоолойгоор дамжуулан гэрийн цахилгаан хэрэгслээ удирдаж болно. Таны амьдралыг улам л хялбарчлах болно. 

Мастер унтлагын өрөө болон ванны өрөөнд дээврийн цонхыг шийдэж өгсөн нь мандаж буй нарны тусгал өдрийн туршид өрөөг гэрэлтүүлнэ. Мөн хоёр гарцтай террас болон гэрийн эзний ажлын өрөөнд шилэн том цонхийг байрлуулж шатаар явж буй хүнийг харж болох гэх мэтчилэн 54 шинэлэг шийдлийг Гачуурт хилл төслийн хамт олон ШИРХЭГЧЛЭН ТУНГААЖ, ШИЖИРЛЭН БҮТЭЭЖ байна. 

2021 оны 8 сарын 11-нд “Гачуурт хилл” төслийн гүйцэтгэх захирал Т.Одбаяр,  дуучин О.Баярсайханд /Rokit Bay/ Гачуурт Хилл хотхонд хаус худалдан авах гэрээг зурж, гэрчилгээг гардуулж буй  


Утас: 70122701, 80327678, 80317678

Хаяг: УБ хот, СБД, 1 хороо, Юнион бьюлдинг, B блок, 402 тоот

Видео танилцуулга