Тав тухтай ажлын орчин бүрдүүлэхэд гэрэлтүүлэг онцгой нөлөөтэй
2022.12.09

Тав тухтай ажлын орчин бүрдүүлэхэд гэрэлтүүлэг онцгой нөлөөтэй

Ажлын байр болон гэр орныг гэрэлтүүлж өнгө нэмж буй гэрэл нь зөвхөн бүтээмжид төдийгүй хүний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг.

Хүний хараа болон сэтгэл зүй амар амгалан байснаар ажлын бүтээмж сайн, илүү идэвхтэй байдаг. Тиймээс гэрэлтүүлэг нь бие физиологи, сэтгэл зүйн хувьд  хурц гэрлээс зайлсхийсэн буюу хамгаалсан байх ёстой гэж мэргэжлийнхэн зөвлөдөг.

Иймд гялбаа тусах эрсдэлийг бүр мөсөн арилгадаг /UGR*<19, бүр <13/  үзүүлэлттэй гэрлийг сонгож нүдний харааны ая тухыг хангаж, нүдэнд тааламжтай гэрэлтсэн дүр төрхийг бүрдүүлэх хэрэгтэй.
UGR нь нэгдмэл гялбааны үнэлгээ гэсэн үг. Энэ нь гэрэлтүүлгийн дизайн хийхэд ашигладаг хурц гэрлийн объектив хэмжүүр.

Өөрөөр хэлбэл гэрэл нь ямар нэгэн цэгт хэт төвлөрөхгүй, харин тухайн гадаргуу дээр зөв тархаж, тав тухтай байдлыг хангах ёстой. Мөн гэрэлтүүлэх орон зайн нөхцөл байдлаа орхиж болохгүй.

Гэрлийн чиглэл, гэрлийн эрчмийн хуваарилалт, хурц гэрэл, өнгөний температурын өөрчлөлтөөс зайлсхийсэн, ая тухтай байдал нь хүний харааны болон сэтгэл зүйн байдалд нөлөөлж ажлын орчинд бүтээмжийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.

Бүгд найрамдах Итали улсын “iGuzzini illuminazione spa” компанийн бүтээгдэхүүн, төсөл хариуцсан захирал Петер Роос

Тиймээс бид гэрлийн өнгө, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор “Циркадийн гэрлийн судалгаа”-г 30 жилийн өмнө Трой (Нью-Йорк) хотын гэрэлтүүлгийн судалгааны төвтэй хамтран боловсруулсан.

Parma Cathedral Italy

Энэ судалгаагаар гэрэл нь сэрүүн (серотонин) болон нойрны (мелатонин) дааврыг өдөөдөг нь тогтоогдсон юм.  Иймд нүдний харааны ая тухтай байдал, улмаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд өглөө нь хүйтэн, саармаг цагаан гэрлээс үдээс хойш, оройдоо дулаан өнгөний температурт шилжих хэрэгтэй. Ингэснээр шөнийн цагаар тайвширч, унтахад тусалдаг.

БАЙГАЛИЙН ГЭРЛИЙН ҮНДСЭН ҮҮРГИЙГ ХИЙМЭЛ ГЭРЭЛТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Манай олон бүтээгдэхүүнд хэрэглэж буй “Tunable White” технологи нь байгалийн гэрлийн хэмнэлийг дагаж өдрийн цагаар гэрлийн сүүдрийг нарийн өөрчлөх боломжийг олгодог.

Итали улсын “iGuzzini illuminazione spa” компани нь ер бусын оптик, өөр өөр тархалт, эрчимтэй, төрөл бүрийн өнгөний температуртай, мөн тохируулж болох цагаан өнгөтэй, гэрэлтүүлгийн хяналттай олон төрлийн сонголт бүхий эрчим хүчний хэмнэлттэй гэрлүүдийг үйлдвэрлэдэг. Товчхондоо хамгийн сайн орц найрлагаар гэрлийн дизайнерийг хангадаг. Дизайнер уг орц найрлагуудыг ашиглан хамгийн сайн гэрлийг бүтээдэг.

Өнөөдөр айл гэр, албан байгууллагад “Led” гэрлийг зонхилон хэрэглэж байна. Гэхдээ бүх “Led” гэрэл ижил биш ялгаатай учир өнгөний сонголт, өнгөний тогтвортой байдалд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хамгийн чухал зүйл бол гэрлийн хроматик болон ашиглалтын хугацаа хоёулаа удаан үргэлжлэх, өөрөөр хэлбэл найдвартай байх явдал юм.

Сүүлийн үед гэрэлтүүлгийг утастай болон утасгүй технологиор удирдах боломжтой болсон. Утасгүй технологийн хувьд wi-fi, li-fi, Bluetooth дээр илүү төвлөрч байна.