Үзэг бол үнэт эдлэл
Ганзага дөрөө” ХХК-ийн захирал, "ENGUM pens" дэлгүүрийг үүсгэн байгуулагч Н.Наранбат үзэгний хэрэглээ, мөн чанарын талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж байна.
Xоббигоо хөгжүүлж, бизнес болгох боломж хүн бүрд бий. Миний хувьд бизнесийн удирдлагын мэргэжилтэй ч сонирхлоо даган үзэгний бизнес рүү орсон гайхалтай түүхтэй.
2010 онд би "Cross" брэндийн "CENTURY II" загварын үзэг бэлгэнд авсан юм. Тус загварыг одоогийн АНУ-ын Ерөнхийлөгч хэрэглэдэг гэдгийг сүүлд мэдсэн. Тэрхүү чамин бэлгийг авснаас хойш үзгийг сонирхон судалж, үзгээр өвчилсөн гэж хэлж болно. Үзэг маань одоо ч миний энгэрийн халаасанд 10 гаруй жил явж байгаа. Миний бизнесийн амжилтуудыг надтай хамт тэмдэглэлцэж байгаа үнэт зүйл минь.
АНУ-ын 176 жилийн түүхтэй "Cross" брэнд 1970 оноос хойш 50 гаруй жилийн турш тус улсын үе үеийн Ерөнхийлөгч болон Цагаан ордны оффисийн хэрэглээг хангаж байна.
Таны ямар албан тушаал хашиж байгаагаас үл шалтгаалан баримт бичиг боловсруулах, тэмдэглэл бичих, гарын үсэг зурахад үзэг зайлшгүй шаардлагатай. Технологийн дэвшил хүмүүсийн ажиллах арга барилыг өөрчилж байгаа ч үзэг бидний хамгийн чухал хэрэглэгдэхүүн хэвээр байх болно. Хинду сударт "Тууль бичихийн тулд Бурханд хүртэл үзэг хэрэгтэй байсан" гэж тэмдэглэсэн байдаг.
Ялангуяа ажил хэрэгч хүний амин чухал хэрэгсэл болох үзэг тухайн эрхмийн нэр хүндийн баталгаа, зэрэг зиндааны илэрхийлэл болдог. Тиймээс хүн бүр эдэлгээ даах чанартай, тансаг зэрэглэлийн үзгийг сонгох хэрэгтэй. Тансаг зэрэглэлийн үзэг нь таны ширээн дээр сэтгэл татам байдлыг бий болгохын сацуу сонирхол тэмүүллийг тань илтгэх загварлаг бичгийн хэрэгсэл болдогоороо онцлогтой.
Дэлхий дээр тансаг зэрэглэлийн үзэг үйлдвэрлэдэг маш олон брэнд бий. Тухайн брэндүүд хүний нас, хүйс, мэргэжил, хоббид тулгуурлан олон төрлийн загвар хийц, үнэт металаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Олон улсын зах зээлд үзэг томоохон бизнесийн салбар болон хөгжиж буй. Шилдэг бизнесмэнүүд, улстөрчид үзгийг үнэт эдлэлийн нэг төрөл болгон унаж байгаа автомашин, эд хэрэглэлтэйгээ хослуулан сонгодог хэв маягийг бүрдүүлж явна.
"MAYBACH Icons of Luxury" брэнд Mercedes Benz хөлөглөдөг хүмүүст тусгайлан зориулан өндөр зэрэглэлийн үзэгний загваруудыг энэ онд шинээр танилцууллаа.
Алдартай үзэгний брэндүүдийн чиг хандлага сүүлийн үед /limited edition/ буюу цөөн тооны хэрэглэгчдэд зориулах, мөн /special/ буюу таны хүсэж буй загвар хийцээр тусгайлсан үйлчилгээг үзүүлэх болсон.
Жишээлбэл, Италийн үзэгний анхны үйлдвэр "Montegrappa" нь "Vikings", "Harry Potter", "The Batman" зэрэг киноны албан ёсны эрхтэйгээр limited edition бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол АНУ-ын "Cross" брэнд нь /customized business gifting solution/ буюу тусгай лого гарын үсэг, эмблемийг үйлдвэр лүү захиалгаар хийлгэх боломжтой. Таны сонирхож буй үзэгний толгой хэсэгт Алтан соёмбын лого оруулах, бизнесийнхэнд зориулж лого, гарын үсэг зэргийг тусгай тоноглол дээр буулгах үйлчилгээг "Cross" брэндийн үйлдвэрт тусгай захиалгаар хийлгэдэг.
ЧАНАРТАЙ ҮЗГЭЭР ЖИНХЭНЭ МИНИМАЛ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ
- Албан уулзалтад хувийн үзэг ашиглах нь нэр хүнд, эрүүл ахуйн үүднээс зөв.
- Бидэнд өөрийн гараар, дуртай үзгээрээ, чин сэтгэлийн үгээ бичиж бусдад бэлэг барих хэрэгцээ байдаг.
- Бичгийн ширээн дээрх бэх, үзэг трэнд болж байгааг дуулгахад таатай байна.
- Алдартай үзэгний брендүүд сайн чанарын нэг үзгийг насан туршдаа хэрэглэж, хог хаяхгүй байх боломжийг олгодог.
- Үзэг онцгой нандин бэлгийн жагсаалтыг тэргүүлэх болсон.
Манай дэлгүүр Америкийн Cross Германы Otto Hutt, Waldmann, MAYBACH icons of luxury, Италийн Montegrappa брэндүүдийн тансаг үзгийг албан ёсны дистрибьюторын эрхтэй, үйлдвэрлэгчийн үнээр оруулж ирж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn