Мөнхөд орших үнэт зүйлийн нэг “Хурандаа” цаг
Үргэлжид урагш тэмүүлж, хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг зураглагч мөнхөд орших үнэт зүйл бол цаг билээ. Хүний оюун ухааны төгс бүтээл болсон цаг, тэр дундаа бугуйн цаг нь эзнийхээ нэр хүнд, хөрөнгө чинээ, албан тушаалыг илэрхийлээд зогсохгүй үр хүүхдэдээ өвлүүлэх үнэт зүйл, амьдралынх нь үнэ цэнийг өгүүлэх гайхамшигт түүх болсоор байна.
Байгаль эхийг шүтэн амьдардаг нүүдэлчин монголчууд гэрийнхээ тооноор тусах нарны гэрлээр цагаа баримжаалж явсан бол өнөөдөр дэлхийд алдартай Victorinox, Swiss Military, Aerowatch, Claude Bernard, Cornavin, West end Watch-ын цагаараа ажлаа төлөвлөн бугуйгаа гоёж, хана болон ширээний цагны Швейцарийн L’Epée, Германы Hermle-гээр гэр, албан тасалгаагаа чимдэг болжээ.
ЗХУ-ын Ярославль хот дахь Техник мэргэжлийн сургуулийг Мэргэжлийн цаг засварчины мэргэжлээр төгссөн анхны мэргэжилтнүүдийн нэг Самбуугийн Оюунчимэгийн үүсгэн байгуулсан “Шинэ Цахлай” компанийн “Watch Meister” төв цаг, цагны дагалдах хэрэгслүүд, мэргэжлийн цаг засварын үйлчилгээг нэг дор үзүүлдэг Монгол дахь цор ганц мэргэжлийн байгууллага гэдгээрээ онцлогтой.
Мэргэжлийн хүний олон жилийн туршлага, ажил мэргэжлийнхээ онцлогийг бүрэн мэдэрсэн мэдрэмж, мөн чадвар нь МОНГОЛ ДИЗАЙН, ШВЕЙЦАРЬ ЧАНАР-ыг нэгтгэсэн гайхамшигт бүтээлийг төрүүлсэн нь ХУРАНДАА ТАНАА цаг ажээ.
Монгол улсад Зэвсэгт Хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан, монгол хүний оюун ухааны илэрхийлэл болсон тусгай загвараар Швейцарь улсад үйлдвэрлэсэн 222 ширхэг "ХУРАНДАА ТАНАА" цагнаас та өөрийн дуртай дугаараа амжиж авах боломжтой.
ТООН СУДЛАЛД: 2 гэсэн тоо нь түншлэл, харилцаа холбоо, тэнцвэрт байдлын энергийн илэрхийлэл болдог бол БЭЛГЭДЭЛ зүйн хувьд хамтын ажиллагаа, эв найрамдлыг илтгэдэг.
ХОЁР НЬ: 222-ынх шиг дараалалтай байвал энэ нь энерги хэт цэнэглэгддэг талаар одон орон судлалынхан тодорхойлон гаргажээ.
Ажлын амжилт, хамтын ажиллагаа, тэнцвэрийг илэрхийлсэн 222 ширхэгээр үйлдвэрлэгдсэн ХУРАНДАА ТАНАА цаг нь
- Цаг үйлдвэрлэлээрээ гайхагдсан Швейцарь улсад үйлдвэрлэгдсэн - "Swiss Made"
- Ард, урдаасаа нэвт харагдах, гарын хөдөлгөөнөөр ажилладаг Sellita SW 200 автомат хөдөлгүүртэй
- Хөдөлгүүртээ 26 ширхэг бадмаараг чулуун шигтгээтэй
- 42.5мм хэмжээтэй гэртэй
- 316L цэвэр гангаар хийгдсэн их бие болон оосортой
- Зурагддаггүй сафир кристал шилтэй
- 3 ширхэг алмааз шигтгээ /сертификаттай/
- 100м усны хамгаалалттай
- 5 жилийн олон улсын үйлдвэрийн баталгаатай
- Цаг бүр 001-222 хүртэлх дахин давтагдашгүй серийн дугаартай
- Эзэмшигчийн сертификаттай
- Цагны ард "Хурандаа танаа" гэсэн гоёмсог бичигтэй
"Хурандаа танаа" хэмээх бичигтэй модон хайрцагтайгаар таны гарт очих болно.
ӨВ ХӨРӨНГӨ, ҮНЭ ЦЭНЭ, ҮНЭТ ЭДЛЭЛ болдог чанартай, цөөн тоогоор тусгайлан үйлдвэрлэгдсэн бугуйн цагийг хамгийн хайртай, дотны хүндээ, ажил хэргийн үнэнч хамтрагчдаа урт удаан хугацаанд үргэлж хамт байхыг бэлгэдэн дурсгадаг.
Эцэст нь сануулахад, аливаа гоёмсог барааг худалдан авахад амархан. Тэр дундаа цаг худалдаж авах, бэлэглэх нь төгс сонголт болдог. Гэхдээ цаг гэдэг бусад эдлэл шиг худалдаж авсны дараа зүгээр л хадгалаад байж болдоггүй онцгой эд. Тодорхой хэмжээгээр анхаарал тавих ёстой болдог. Тухайлбал, эд ангийг нь угаах, зайг нь солих гэх мэтийн үйл ажиллагаа шаардагддаг. Тиймээс аливаа цагийг худалдаж аваад, түүний борлуулалтын дараах үйлчилгээг хэрхэн хариуцаж байгааг худалдан авахаасаа өмнө заавал сайн лавлаж байж сонголтоо хийж байхыг уншигчдадаа захимаар байна. Нандин сайхан эд зүйлээ зөвхөн мэргэжлийн хүмүүсээс худалдан авч, үйлчилгээ хийлгэх боломжийг “Шинэ Цахлай” компанийн ХУРАНДАА ТАНАА цаг танд олгож байна.
Гайхамшгийг бүтээх хором бүрт тань, амжилтанд хүрсэн мөч бүрт тань хамт байх, урагшлах зүүгээрээ урам өгөх энэхүү цаг нь Монгол дизайн Швейцарь чанар шигээ гайхалтай байг ээ.
Холбоо барих утасны дугаар:
- 99148100- Цаг завсар, Борлуулалт
Дэлгүүрийн хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар, урд хаалга
FB page: https://www.facebook.com/WatchMeisterSwissWatches
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn