Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардууллаа. Түүнчлэн ”Шилдэг зөвлөгч удирдах ажилтан”, “Шилдэг зөвлөгч нийгмийн ажилтан”, “Шилдэг зөвлөгч багш”, “Боловсролд ээлтэй Засаг дарга”, “Нийслэлийн тэргүүний насан туршийн боловсролын төв”, “Контент бүтээгч багш”, “Шилдэг менежменттэй удирдлагын баг”, “Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан”, “Тэгш хамруулагч байгууллага” зэрэг номинацид шилдэг боловсролын салбарын ажилтнуудыг шалгаруулж, шагнал гардуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үйл ажиллагааг нээж “Монгол Улсын боловсролын салбар, ирээдүйг тодорхойлж байгаа хүмүүс бол багш, ажилтнууд. Улаанбаатар хотынхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр боловсролын салбарыг тодорхойлж, нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудаас дэмжин, олон шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, энэ жил Нийслэлийн Боловсролын газрын бүтэц, орон тоог шинэчлэн, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн, ялангуяа судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдийг багшаа хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр стандартыг хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж өглөө.
Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд стандартын шаардлага хангасан хүүхдийн 75 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаашдаа ч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн автобусыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах үүднээс захирамж гарган, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гадна байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг гарган, нийслэл дэх төрийн бус өмчийн цэцэрлэгүүд, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласны үр дүнд 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн эхний ээлжид бүртгүүлсэн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдлаа” хэмээв.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН 50 ХУВЬ НЬ УЛААНБААТАРТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллагсдын 50 хувь нь буюу 40 мянга гаруй багш, ажилтан нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Нийслэлээс хүнээ хөгжүүлэх буюу боловсролын чанараа сайжруулахад багш, удирдах ажилтнуудаа илүү дэмжиж ажиллахаар зорьж байгаа. Энэ хүрээнд амжилттай ажилласан шилдэг хүмүүсээ шалгарууллаа. Тухайлбал, боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа багш, ажилтнуудыг дүүрэг болгоноос шалгаруулж, түрээслээд өмчлөх орон сууцаар урамшуулж байгаа.
Нийт 800 орчим гэр бүл, 1600 гаруй хүн боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Эдгээрээс 400 орчим нь удам дамжсан багш, ажилтан байгаа юм. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын 70 хувь нь багш, 30 хувь нь аж ахуйн ажилтан байна. Иймд арын албанд амжилттай ажилласан хүмүүсийг урамшуулж, дэмжиж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд сургах бодлогыг барьж, эдгээр хүүхдийг сургуульд авч, ажиллаж байгаа сургуулиудыг боловсролын тэгш хамруулагч байгууллагаар шалгаруулж буй. Боловсрол гэдэг асар олон хэлбэртэй учир насан туршийн боловсролын төвүүдийг мөн шалгарууллаа” хэмээв.
“НИЙСЛЭЛЭЭС БАГШ НАРЫН НИЙГМИЙН АСУУДАЛД АНХААРЧ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАЛАА”
Түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардсан гэр бүлийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцав.
Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл:
“Манай гэр бүл боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Дөрвөн хүүхдийн аав, ээж болсон бид Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн нэгэн эд эс болсон. Үнэ цэнтэй, сайхан шагнал гардлаа. Хамт олондоо, төрүүлж өсгөсөн ээж аавдаа, түшиж тулж буй ханьдаа баярлалаа. Нийслэлийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, энэ олон өрх гэрүүдэд аз жаргалыг бэлэглэж байгаад үнэхээр их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл:
“Манай гэр бүл нийслэлийн 1 дүгээр сургуульд 10 жил ажиллаж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Боловсролын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласны ач гавьяа гэж бодож байна. Шагнал авна гэж төсөөлөөгүй. Хамт олондоо маш их баярлалаа. Бүгдэд нь багш нарын мэнд хүргэе” гэлээ.
ХҮҮХДҮҮДИЙГ ЕРДИЙН СУРГУУЛЬД ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАСНААР ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Шагнал хүртсэн боловсролын байгууллагын удирдлага, багш сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэгш хамруулагч байгууллагаар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал Б.Нарангэрэл:
“Миний хувьд боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Харин нийслэлийн 9 дүгээр сургуулийн захирлаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Манай хамт олон боловсролын тэгш хамруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургаснаар боловсролын тэгш хамруулагч байгууллага боллоо. Японы Хүүхдийг ивээх сангийн тэгш хамруулах төслийн хүрээнд багш нараа чадавхжуулан, хөгжлийн онцлогтой 28 суралцагчид багш нар ганцаарчилсан сургалт орж буй. Мөн тус сангийн тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга барилд суралцаж байгаа. Энэ жил маш онцлогтой, сайхан багш нарын баяр боллоо” гэлээ.
Шилдэг контент бүтээгч багш Г.Наранзул:
-Боловсролын салбарт ажиллаж байгаа үе үеийн багш, ажилтнууддаа баярын мэнд хүргэе. Миний хувьд боловсролын байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Баянгол дүүргийн “Номт наран” сургуульд дөрвөн жил ажилласан. Ажиллах хугацаандаа ээлжит хичээлийн цахим контентыг хийхийг зорьсон. Энэ зорилттоо хүрсэн гэж бодож байна. Би энэ жилээс орон нутаг руу гэр бүлийн хамт шилжсэн. Өнгөрсөн ч гэсэн хийсэн ажлыг минь үнэлсэн Нийслэлийн Боловсролын газрын хамт олонд маш их баярлалаа.
“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛЫН ЭЗЭД
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн нийслэлийн боловсролын салбарын есөн гэр бүлээр:
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Чинбат, Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ө.Оюунгэрэл нарын гэр бүл;
- Нийслэлийн Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш, арга зүйч Д.Алтанхуяг, Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгийн туслах багш Ц.Цэвээнролом нарын гэр бүл;
- Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын Боловсрол цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Энхбат, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ононтунгалаг нарын гэр бүл;
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш Б.Сэлэнгэ, 53 дугаар сургуулийн бага ангийн багш Р.Гандиймаа нарын гэр бүл;
- Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ж.Отгонбаяр, тус сургуулийн бага ангийн багш Г.Эрдэнэчимэг нарын гэр бүл;
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Нармандах, Хан-Уул дүүргийн Язгуур ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Т.Ариунсанаа нарын гэр бүл;
- Нийслэлийн Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тунгалаг, 44 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Д.Батбаяр нарын гэр бүл шалгарч, түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардлаа.
“Шилдэг зөвлөгч удирдах ажилтан”
- СӨБ-ын удирдах ажилтнаас: Багануур дүүргийн 235 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй
- ЕБС-ийн удирдах ажилтнаас: Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Ч.Оюунтүлхүүр
- Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Нямсүрэн
“Шилдэг зөвлөгч нийгмийн ажилтан”
- ЕБС-ийн нийгмийн ажилтнаас: Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан П.Эрдэнэчимэг
“Шилдэг зөвлөгч багш”
- Баянзүрх дүүргийн 251 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Х.Ариунболор
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Ч.Чагцал
- Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн монгол хэлний багш Ж.Энхжаргал
- Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орос хэлний багш Э.Баянбат
- Багануур дүүргийн Оюуны эрин сургуулийн англи хэлний багш Г.Туяасайхан
- Сонгинохайрхан дүүргийн Хөгжил цогцолбор сургуулийн физикийн багш Б.Дэлгэрбаяр
- Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн биеийн тамирын багш П.Нандинчимэг
- Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш О.Анхчимэг
- Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн математикийн багш С.Орсоо
- Олон Улсын хөтөлбөрийн сургалттай Монгол тэмүүлэл сургуулийн хөгжмийн багш Г.Эрдэнэбат
- Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Ариунтуяа
- Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн технологи, дизайны багш Д.Энхтунгалаг
- Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Д.Аюулгүй
- Хан-Уул дүүргийн Шинэ монгол харумофүжи сургуулийн газар зүйн багш Э.Энхжаргал
- Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн химийн багш Ж.Сонинбаяр
- Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн биологийн багш Ж.Энхтуяа
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн эрүүл мэндийн багш Б.Болорцэцэг
“Боловсролд ээлтэй Засаг дарга”
2021-2022 оны хичээлийн жилд боловсролд оруулсан хөрөнгө оруулалт, хийж бүтээсэн бүтээн байгуулалт, багш сурагчдыг дэмжсэн олон талт үйл ажиллагааг дэмжсэн “Боловсролд ээлтэй засаг дарга”-аар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар шалгарсан байна.
“Нийслэлийн тэргүүний насан туршийн боловсролын төв”
Б.Гэрэлгуа захиралтай Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв
“Контент бүтээгч багш”
- Хан-Уул дүүргийн Орчлон сургуулийн монгол хэлний багш Э.Батдэлгэр
- Чингэлтэй дүүргийн Тусгал сургуулийн биологийн багш Т.Энэрэл
- Хан-Уул дүүргийн Сакура сургуулийн англи хэлний багш Б.Учрал
- Баянгол дүүргийн Номт наран сургуулийн хөгжмийн багш Г.Наранзул
- Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн биологийн багш М.Ариунтунгалаг
- Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн монгол хэлний багш Б.Болортоль
- Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн биологийн багш Ж.Оюун-Эрдэнэ
- Хан-Уул дүүргийн Монгол билиг оюу цэцэрлэгийн биеийн тамирын багш Г.Мэгзэр
- Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Дуламсүрэн
- Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Э.Одмаа
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Гэнэнсаруул
- Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш А.Ариунаа
- Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Д.Алтан-Ай
- Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Г.Саранцэцэг
“Шилдэг менежменттэй удирдлагын баг”
- Монгол Улсын гавьяат багш Ц.Цолмонбаатар захиралтай Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн удирдлагын баг шалгарсанд баяр хүргэе.
- С.Анхбаяр эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 166 дугаар цэцэрлэгийн удирдлагын баг хамт олныг хүндэтгэн урьж байна.
“Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан”
- Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн нягтлан бодогч Б.Мөнхтуяа
- Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн манаач Д.Баатар
- Баянгол дүүргийн Сэтгэмж сургуулийн эмч Т.Уранчимэг
- Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн слесарь/мужаан Г.Нямдаваа
- Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн туслах багш Б.Чамбасайхан
- Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Энхбаатар
- Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургуулийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан Р.Нандинцэцэг
- Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн жижүүр Л.Батбаяр
- Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн слесарь Л.Баатарчулуун
“Тэгш хамруулагч байгууллага”
- З.Болормаа захиралтай Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургууль
- Ш.Арслан захиралтай Баянгол дүүргийн 73 дугаар сургууль
- Л.Амарсанаа захиралтай Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль
- Д.Цэрэндолгор захиралтай Налайх дүүргийн 109 дүгээр сургууль
- Б.Нарангэрэл захиралтай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
- Д.Оюунгэрэл захиралтай Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
- Д.Тунгалаг захиралтай Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль
- З.Тунгалаг захиралтай Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль