Өнөөдрийн байдлаар 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдээд байна
2022.08.10

Өнөөдрийн байдлаар 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдээд байна

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141.023 хүүхэд бий.

Цэцэрлэгийн насны 34.486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулсан билээ.

Ажлын хэсэг нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ:

  •  Цэцэрлэгийн удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх
  •  Цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах
  •  Шаардлага хангасан байр түрээслэж авах
  •  Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх
  •  Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
  •  Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох
  •  Цомцог гэр төслийг хэрэгжүүлэх
  •  Хүүхэд харах үйлчилгээг дэмжих зэрэг хэдэн хэдэн чиглэлд анхаарч ажиллав.

Эдгээр ажлын үр дүнд:

  1.  2022.09.01 гэхэд 26643 хүүхэд
  2.  2022.12.31 гэхэд -7755 хүүхэд буюу

Нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна.