83 байршилд цэцэрлэгийн байр түрээслэхээр шийдвэрлэж, 8750 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна
2022.08.09

83 байршилд цэцэрлэгийн байр түрээслэхээр шийдвэрлэж, 8750 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 2 ээлжид шилжүүлэх ажлын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын зориулалтаар байр түрээсэлж буй сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад түрээслүүлэгч талтай гэрээ байгуулах, түрээсийн байранд хичээллэхэд анхаарах зүйлүүд болон холбогдох бусад шаардлагуудын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.

Нийслэлийн хэмжээнд ачаалал өндөртэй байршлуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх, томоохон орон сууцны хорооллын нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах /түрээслэх, худалдан авах/ арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд сургалтын зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг түрээслүүлэх хүсэлтийг БШУЯ, БЕГ, НБГ, ДБХ-ээс бүхий л боломжит эх сурвалжаар хүлээн авч байна.

Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох түрээсийн байрыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг нийт 136 байршилд ажиллаж, үүнээс 83 цэцэрлэгийн байрыг түрээслэхээр шийдвэрлэж, 8750 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна.

Харин гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжээр хичээллэхэд авах арга хэмжээний хүрээнд ажлын хэсэг нийт 18 байршилд ажиллаж, үүнээс 13 байрыг түрээслэх боломжтой гэж урьдчилан дүгнэлт гаргаад байна.