Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлснээр Налайх дүүргийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ
2022.07.27

Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлснээр Налайх дүүргийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Н.Мандуул болон Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн холбогдох инженер, техникийн ажилчид Налайх дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн явцтай танилцаж, ажил эрчимжүүлэх чиглэл өгч ажиллаж байна.

Налайх дүүргийн тухайд 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй цэцэрлэгийн 2 барилгыг ашиглалтад хүлээн авснаар хүртээмжийг 260 хүүхдээр нэмэгдүүлэх боломжтой болох юм.