2022.07.22
Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн дулаалгын ажил дууслаа
Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021-2022 онд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн.
Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах 208-р цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах их засвар хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй албаныхан тус цэцэрлэгт ажилласан юм.
208-р цэцэрлэгийн барилга нь хана, суурь зэргээрээ дулаан алдан, өвлийн улиралд тасалгааны температур нь 10-12 хэмтэй байдаг байсны улмаас хүүхдүүдийн дунд хүйтнээс үүдэлтэй өвчин их гарч, анги дүүргэлт муу байсан аж.